"Эмээлт" дэх махны үйлдвэрийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгч байна.
Шадар сайд С.Амарсайхан "Мах бэлтгэх ажлын хэсгийг холбогдох яамд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газар томилсон.
Эмээлтэд өнөөдрийн байдлаар махны чиглэлээр 32 ААН үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 173 ААН бий. Үүнээс гадаад руу 61 тэр дундаа Хятад руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр бий. Тавдугаар сарын 11-нээс хяналт, шалгалт хийж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 31 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан. Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал үйл ажиллагааг нь хэвийн ажиллуулна. Стандарт мөрдөөгүй бол зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна. Сургууль цэцэрлэгийн хүнс, махны хангамжид стандартад нийцсэн мах, хүнс нийлүүлж байна уу гэдгийг шалгадаг. Төр аливаа асуудлыг хяналтгүй орхисон зүйл байхгүй" гэлээ.
Хэвлэлийн хурлыг дээрээс ШУУД хүлээн авч үзнэ үү.