Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 50, аюулт үзэгдэл, ослын хоёр дуудлага бүртгэгджээ.
Энэ хугацаанд алба хаагчид гал түймрийн улмаас угаартах эрсдэлтэй 50 иргэний аюулгүй байдлыг хангаж, 318 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Мөн ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй зургаан зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 1,191 техник хэрэгсэл, 569 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажилласан талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.