Насанд хүрсэн хүний нэг өдрийн чихрийн хэрэглээг 25 грамм хэмээн Эрүүл Мэндийн Яамны (ЭМЯ) зөвлөмжид заасан байдаг. Хүүхдийн баярт зориулан багцалсан нэг уут бэлэгт ойролцоогоор 412 грамм сахар агуулагдаж байгаа нь дээрх хэрэглээнээс даруй 16 дахин их юм.
Сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдэд цатгалан мэдрэмж төрүүлэн хоолны дуршлыг бууруулдаг. Улмаар шим тэжээллэг хоол хүнс идэхээс дургүйцэх, зөвхөн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг идэх дуршилтай болж, шүдний өвчлөлд өртдөг.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ бэлэг сонгохдоо сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас аль болох татгалзахыг уриалж байна. Худалдаанаас ууттай бэлэг сонгож буй тохиолдолд багцалсан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авахыг зөвлөж байна.
Эх сурвалж: МХЕГ