Цэнд-Аюушийн Сорхугтани охин 8 настай. 2014 онд Эрдэнэт хотод мэндэлсэн бөгөөд төрөх үеийн харвалтаас болж, дөрвөн мөчний саажилттай болжээ. Тиймээс сууж, явж чадахгүй, байнгын асаргаанд байдаг юм байна.
Охиноо эмчлүүлэхээр ээж аав нь гадаад, дотоодын олон эмнэлэгт хандаж явсаны эцэст Энэтхэг улсын “ААКАSH HEALTHCARE” эмнэлэгээс “ризотоми болон хоёр гарын хагалгаанд орсоноор өндийж суух, явдаг болох боломжтой” гэсэн хариуг иржээ. Эмчилгээний төлбөр урьдчилсан байдлаар 120 сая төгрөг болжээ. Олон жил хүнд өвчтэй охиныхоо төлөө тэмцсэн ар гэрийнхэн нь охиноо хөл дээр нь босгохоор бүхий л боломжоо дайчилж байна.
Охины ар гэрийнхэн халуун сэтгэлт Монгол түмнээсээ халуун сэтгэлийн хандив чин сэтгэлээсээ хүсч байна.
Хандивын данс: Худалдаа хөгжлийн банк- 407 241 953 Ц.Сорхугтани
Хаан банк- 5090014454 Охины аав Т.Цэнд-Аюуш
Холбоо барих дугаар: 94351393, 88084855, 99361230