Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Эмээлт" захын орчимд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар, Эм Ди Си Пи компани ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд мах бэлтгэж, технологийн зааваргүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсныг тогтоожээ. Түүнчлэн, мах боловсруулах үйлдвэрт хүнсний цардуулын өндөр агууламжтай, нитрит, натрийн хлоридын агууламж ихтэй бодис хэрэглэж байсныг шинжилгээний дүнгээр илрүүлсэн байна.
Тухайн үйлдвэр шаардлага хангаагүй орчинд, хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц орчинд мах бэлтгэж байсан нь тогтоогдсон учраас үйл ажиллагааг нь зогсоож, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг дээрээс үзнэ үү.