Монголын эдийн засгийн нөхцөл байдал, гадаад валютын нөөц, ипотекийн зээлийн талаар бид Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайвантай ярилцаа.
-Дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар гадаад валютын нөөц ханш гурван тэрбум доллар байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал хэдэн хувиар буурсан. Ойрын хугацаанд гадаад валютын нөөцийг яаж ихэсгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?
-Өнгөрсөн онд манай улсын гадаад валютын албан нөөц 4,9 тэрбум доллар хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт. Үүнээс 1,8 орчим тэрбум доллараар буурлаа. Хэд хэдэн учир шалтгаан байна. Зөвхөн оны эхний гурван сарын байдлаар валютын орох урсгал 850 орчим доллараар хорогдож, гарах урсгал 650 орчим сая доллараар нэмэгдсэн. Нийлээд дунджаар 1,5 тэрбум долларын зөрүү гарч байгаа. Энэ хэрээр гадаад валютын албан нөөц буурсан. Гэхдээ гадаад валютын албан нөөцийг тогтвортой байна гэж төв банк үзэж байгаа.
Төв банкны зүгээс гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. ББСБ-д болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтраад урт хугацаатай эх үүсвэрийг төв банканд татаж оруулах. Арилжааны банкуудтай хамтраад богино хугацааны свопел зээлийг хийхээр ажиллаж байна. Яг энэ хүрээнд оны хоёрдугаар улиралдаа багтаагаад гадаад валютын орох урсгал бол 1-1,5 орчим тэрбум доллараар нэмэгдэх хүлээлт байгаа. Тэгэхээр гадаад валютын албан нөөц энэ хэвээр бол тогтворжино гэж төв банк харж байна.
-Мэдээж гадаад валютын нөөц экспортын орлогоос хамааралтай, хил гаалийн асуудлаас үүдэлтэй гэж хэлж болно. Гадаад валютын нөөц багассан нь валютын ханшид шууд нөлөөлж байгаа. Гэхдээ энэ эрсдэлээс сэргийлэх боломж байсан уу?
Гадаад валютын албан нөөцийг Монгол банк дийлэхдээ америк доллараар бүрдүүлж явдаг. Төв банк америк доллар хэвлэдэггүй. Тэгэхээр монгол улсын зах зээл дээр америк доллар гурван сувгаар л орж ирдэг.
- Нэгдүгээрт экспортын орлого буюу манай улсад үйлдвэрлэж гадаад оронд экспортын бүтээгдэхүүнүүдийн орлогоос
- Хоёрдугаарт төв банкнаас алтны худалдан авалт хийдэг. Алтаа олон улсын зах зээл дээр арилжаалж алтны борлуулалтаас америк доллар орж ирдэг.
- Гуравдугаарт гадаадын хөрөнгө оруулалтаас орж ирдэг.
Сүүлийн хоёр жилийг харахаар дэлхий нийтийг хамарсан цар тахлын үе. Дэлхий даяар бизнесүүд зогслоо. Нөгөө талаасаа манай эрдэс баялаг бүтээгдэхүүнийг худалдан авагч БНХАУ-н дотоод нөхцөл байдалтайгаар холбоотой хил гаалийн хүндрэлтэй асуудлууд үүссэн. Үүнээс үүдээд экспортын орлого манай экспортыг голлон бүрдүүлэгч эрдэс баялгийн экспортын асуудал хүндэрсэн. Энэ хүрээнд экспортын орлого тасраад байгаа.
Төв банкны зүгээс энэ түр хугацааны хомстол арилна гэж үзэж байгаа.
Та бүгд санаж байгаа бол 2022.03.31-ны өдрийн байдлаар найман шаргын ханш бэлэн америк долларын ханш арилжааны банкнууд дээр борлуулагдаж байгаа америк доллар хоёрын зөрүү нэлээн зөрүүтэй байсан. Ойролцоогоор 220 орчим төгрөгийн зөрүүтэй. Өнөөдрийн ханшаар бол харьцангуй хоорондоо бага 17- 18 төгрөгийн л зөрүүтэй байна. Тэгэхээр энэ ханш бол яваандаа богино хугацаанд бол нийлээд явна. Энэ хүрээнд төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд валютын ханш тогтворжоод явна.
-Алт худалдан авалтыг дэмжихийн тулд таван хувийн өндөр үнэ санал болгож байна. Энэ хэрэгжээд эхэлбэл хэдий хэр хугацаанд гадаад валютын нөөц бүрдэж, валютын ханш тогтворжино гэж үзэж байна вэ?
Өнгөрсөн 2021 онд төв банк нийтдээ 20,4 тонн алт худалдаж авсан. Өнөөдрийн ханшаар тооцоод үзвэл 20,4 тонн гэдэг маань 900 орчим сая доллар болж байгаа. 2022 онд 24 тонн алт худалдаж авна гэсэн төсөөлөлтэй явж байна. Алт худалдан авах процессыг дэмжих үүднээс төв банк сүүлийн хоёр жил алт хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон бусад төрийн холбогдох яамд хамтраад энэ хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг олгоод явж байна. Энэ хүрээнд хоёр төрлийн санхүүжилт яваа байгаа юм. Нэг нь богино хугацаатай нөгөөх нь урт хугацаатай. Богино хугацаатай нь тухайн жилдээ эргэн төлөгдөх нөхцөлтэй төв банкнаас гурван хувийн хүүтэйгээр алтны санхүүжилт авч байгаа. Энэ хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгжүүд нь тухайн жилдээ олборлох уулын ажиллагааныхаа төлөвлөгөөний 30 хувьтай нь тэнцэх хэмжээний санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулан төв банкнаас аваад эргээд тухайн зээлээ алтаараа эргэн төлдөг. Урт хугацааных нь тухайн уулын 30 хувь биш, үндсэн ордны өөрийнх нь нөөцийн хэмжээний 30 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг бодлогын хүү дээр нэмэх нь гурван хувиар арилжааны банкаар дамжуулаад төв банкнаас олгож байгаа.
-Гадаад валютын нөөц монгол банкан дээр нэлээн төвлөрөөд эхлэхээр валютын ханш буурч чадах уу?
-Гадаад валютын нөөц ханш хоёр бол шууд хамааралтай. Нөөц өсөхөөр ханш буурдаг. Гадаад валютын албан нөөц өөрөө дан ганц алтны санхүүжилтээс ч юм уу эсвэл төв банкны үйл ажиллагаанаас хамаардаггүй. Үүнээс илүүтэй бизнесийн идэвхжилт буюу манай Монгол улс экспортын орлогоос 100 хувь хамааралтай. Мөн нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулалт маш чухал нөлөөтэй. Тэгэхээр экспортын орлогыг нэмэгдүүлэх гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нь өөрөө гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нэг номерын ач холбогдолтой.
МИК-ЫН НЭГ ХУВИЙН ШИМТГЭЛ БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ
-Монголын ипотекийн корпорац нэг хувийн шимтгэл авах ёстой юу?
-МИК 2006 онд байгуулагдсан. Ингэхэд арилжааны 11 банк хамтраад үүсгэн байгуулж байсан. Хугацааны явцад бизнест өөр өөрийн онцлогоос хамаараад тухайн хөрөнгө оруулсан хуулийн этгээддээ өөрийнхөө хувь эзэмшлийн оролцоог ямар хэлбэрээр байлгах, бизнес сонирхлоо яаж удирдах нь тухайн банкны өөрийн асуудал байсан юм. Төв банк ч мөн адил хувь эзэмшиж байсан. Хугацааны явцад Төв банк өөрийнхөө хувьцааг зараад гарсан байгаа. Одоо ипотекийн хувь эзэмшлийн талаар янз янзын л ойлголт байдаг. Гэхдээ хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хөгжлийн банк. 14 орчим хувьтай байгаа. Бусад нь нэлээн олон нөлөө бүхий хувьцаа эзэмшигч харагдаж байна билээ. Дандаа 14-өөс доош хувьтай байгаад байгаа юм. Тухайн голлох хувьцаа эзэмшигч нарын эцсийн өмчлөгч нь ямар хуулийн этгээд байна. Хэн байна гэдгийг хэвлэл мэдээлэл, олон нийт эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээ ажиллуулаад байдаг нь зүйтэй л дээ.
-Нэг хувийн шимтгэл өндөр байна. Өөрсдөө бол 0,5%-г авдаг гэж тайлбарласан. Энэ олон улсад хэрэгждэг сонгодог ипотекийн зээлээрээ энэ хүү байх ёстой юу? бага байх боломжтой юу? хэрвээ бага байвал Ипотекийн зээлийн хүртээмж багасах уу?
-Төв банкны зүгээс ипотекийн зээлийн 60 хувийг олгодог. Арилжааны банк 40 хувийг нь олгодог. Төв банк нэг хувийн хүүтэй зээл арилжааны банкнуудад олгоод арилжааны банк өөрийн эх үүсвэрээс буюу дундаж нь ес орчим хувьтай байх шиг байна. Тэгэхээр энэ хоёр нийлэхээр дундаж эх үүсвэрийн зардал нь 4,5 орчим хувьтай байгаад байгаа юм. Төв банк, арилжааны банк хоёр нийлээд иргэнд зээл олгоно. Тэгэхээр арилжааны банкан дээр тодорхой хэмжээний ипотекийн зээлээр баталгаажсан зээл үүсдэг. Тухайн зээлийг ипотекийн корпорацаас үүсгэн байгуулагдсан тусгай зориулалтын компани нь худалдаж аваад үнэт цаасжуулаад эргээд банкнаас авахдаа үнэт цаасжуулсан бондоо өгдөг. Тухайн арилжааны банк нь тухайн бондоороо төв банкнаас худалдаж авсан эх үүсвэрээс буцаагаад төлдөг ийм л схем явж байгаа. Төв банк эх үүсвэрээ нэг жилийн хугацаанд олгодог. Гэхдээ нөгөө талдаа Ипотекийн зээл маань өөрөө нэг жилийн хугацаатай биш шүү дээ. 10-20 жилийн хугацаатай явж байгаа. Тэгэхээр энэ хооронд үүсэж байгаа зайг хоёрдогч зах зээл дээр нөхөж байгаа. Ямар нэгэн хуулийн этгээд гарч байж үнэт цаасжуулсан хэлбэрээр үйл ажиллагааг санхүүжүүлээд явахаас өөр аргагүй байдаг. Бид бол ипотекийн зээлээ төлөхгүй байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө талдаа арилжааны банкнууд төрөөс авсан зээлээ купоноороо төлөөд явж байгаа. Тэгэхээр үүнийг МИК-ийн эрсдэлийн сангаасаа төлөөд явж байгаа гэсэн үг. Тухайн зээлдэгчид ямар нэгэн асуудал үүсдэг. Дэлхийн аль ч оронд байдаг. Тэгэхээр зээлийн эрсдэлийг урт хугацааны зээлийн эрсдэлийн сангаар хаадаг. Ипотекийн корпорацын зээлийн эрсдэлийн сан бол байх ёстой гэж үзэж байгаа. Хоёрдогч зах зээлээ үнэт цаасжуулаад явж байгаа схем бол дэлхийн бүх орнуудад л явж байгаа.
-Олон улсад бол зээлээ барьцаалаад бонд гаргаад бондоо олон нийтэд санал болгодог. Гэтэл манайд байгаа системээрээ бол ипотекийн зээлээ барьцаалж бонд гаргаад тэр бондоо монгол банканд худалддаг. Монгол банк нь өөрөө тэрийг мөнгө хэвлэж худалдаж аваад санхүүжүүлдэг. Аажимдаа энэ зах зээлд барилгын үнэ өсөх шалтгаан болдог гэж шүүмжлээд байгаа. Тэгэхээр энэ тогтолцоо олон улсын жишиг рүү шилжих боломж байгаа юу?
-Бондыг хэн худалдаж авч байгаагаас асуудал яригддаг. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал дээр засгийн газар буюу төсөв Ипотекийн зээлийн хөтөлбөрийг дангаараа санхүүжүүлээд явах нь маш хүндрэлтэй. Засгийн газар Ипотекийн зээлийн хөтөлбөрт оролцоод явдаг байсан шүү дээ. Одоогийн нөхцөл байдал дээр төв банкны зүгээс зээлийн эргэн төлөлт дээр санхүүжүүлж явдаг. Төв банк бол ипотекийн зээлийг урт хугацаандаа санхүүжүүлээд явах нь тохиромжтой биш байх. Ипотекийн зээлийн тогтолцоо нь өөрөө эдийн засагт чухал ач холбогдолтой. Нэг талаасаа. Иргэн хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон энийг тодорхой хэмжээгээр хангаж байдаг нэг хэлбэр. Нөгөө талдаа барилгын сектор гэдэг дотоодын нийт бүтээгдэхүүн бол эдийн засагт маш чухал ач холбогдолтой салбар. Ипотекийн зээл нь өөрөө барилгын салбараа тодорхой хэмжээнд дэмждэг. Маш олон ажлын байрыг бий болгодог.
Төв банкны зүгээс арилжааны банкууд дээр 60 хувийн санхүүжилт олгоод явж байгаа. Өнгөрсөн 2021 онд 1,1 их наяд төгрөгийн санхүүжилтийг гаргасан. Энэ нь өөрөө ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэнээс хойших хамгийн өндөр дүн байгаа. Ипотекийн зээлийн тогтолцоо бол хэвийн явж байгаа боловч засаж сайжруулах зүйл байгаа.
-Иргэдийн хамгийн их асуухыг хүсэж байгаа зүйл бол ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш 100 гаруй мянган өрхийг орон сууцжуулсан байна. Хүүгийн хувьд бол буурсаар ирсэн. Хамгийн сүүлд найман хувь байж байгаад зургаан хувьруу орсон. Үүнээс баг болж буух боломжтой юу? Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэд гэвэл магадгүй 30 хувиа төлөх боломжгүй. Орлогын хувьд тавигдаж байгаа шаардлагыг хангаж чадахгүй иргэд үлдэж байгаа шүү дээ.
Ипотекийн зээл дээр хоёр үндсэн шалгуур байдаг. Нэгдүгээрт урьдчилгаа төлбөрийн, нөгөөх нь өр авлагын харьцаа гэж байдаг. Иргэн хүний төлж байгаа зээлийн хэмжээ өөрийнх нь орлогын 45 хувиас хэтрэхгүй байх ёстой. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бууруулбал тухайн иргэний сард төлж байгаа хэмжээ л ихэснэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сард төлж байгаа өр орлогын харьцаа нэмэгдэнэ. Ингээд зээлийн хүртээмж багасна. Илүү өндөр орлоготой байж зээл авдаг тийм систем рүү шилжинэ. Олон улсын дундаж харахаар ипотекийн зээлийн урьдчилгаа 25 орчим хувьтай байна. Манай 30 хувь гэдэг бол олон улсын дунджаас нэг их хазайгаагүй. Үүнийг зорилтот бүлэг буюу нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай байгаа бүлэг дээр илүү уян хатан, илүү өөр санхүүжилтийн механизмыг оруулаад тодорхой хэмжээнд хөнгөлөх боломжтой гэж үзэж байгаа. Өнгөрсөн 7 хоногт зарласан шүү дээ. Улаанбаатар хотоос орон нутагт шилжиж очиж байгаа иргэдийн ипотекийн зээлийн 15 хувийг төрөөс төлнө.
Өнөөдөр 100 төгрөг төлөх 10 жилийн дараа 100 төгрөг төлөх чинь маш их ялгаатай. Тэгэхээр иргэн хүн өөрөө эхэлж бага мөнгө төлөөд хугацааны явцад тэрийгээ олон жилдээ төлөх нь санхүүгийн хувьд илүү үр ашигтай хувилбар гэж бодож байна.