сурталчилгаа
УДШ АН-ын Их хуралаас гаргасан шийдвэр, хүлээлгэн өгсөн материалыг бүртгэж авах ёстой талаар хуульч, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэллээ.
-55 боть 9978 хуудас материал УДШ-д хүргүүлсэн, уг бичиг баримтад юу юу багтаж байгаа вэ?
-МУ-д байгаа бүх үүр, хоруудад нэр дэвшүүлсэн, тэндээс хуралдсан хурлын протокол, УИХ-д нэр дэвшүүлсэн, ҮБХ-г зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн протокол, тэрний дагуу аймаг, орон нутгаадаараа тойрч албан ёсоор сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа явуулсан мөн түүнтэй холбогдох бичиг баримтууд, УДШ-ээс шаардсан холбогдох бичиг баримтууд, улс төрийн намын тухай хууль, үндсэн хуулинд юу гэж заасан энэ бүх хуулиудад заасан баримт бичгүүдийг нэгтгэж цэгцэлсэн баримтууд багтаж байгаа. Ер нь манай хүргүүлсэн баримт бичиг цаашдаа улс төрийн намуудын дунд жишиг болохуйц баримт бичгийн бүрдэл гэж харж байна.
-УДШ-д улс төрийн хамаарал байна гэсэн хардлага байгаад байгаа. Үүнтэй та санал нийлж байна уу?
-Харамсалтай нь энэ үнэн. Хүн бүрт хардах эрх бий. Гэхдээ гаргаж буй үйлдлүүдийг нь харахаар хардахаас өөр үндэслэл алга. Шүүгч нар хэрэв захиргааны журмаар бүртгэх үйл ажиллагаагаа явуулаад хуульд нийцэж байгаа хэсэг дээр нь яг албан ёсоор юмнуудыг нь тавиад явсан бол асуудал гарахгүй, хөндлөнгийн зүгээс ч хардалт байхгүй байна. МУ-д төрийн эрх бариж байгаа нам сөрөг хүчний дуу хоолойгүй болж үүнээс болоод 65 суудал бүхий улс төрийн нам үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байдалд хүрээд байна. Эрх баригч хүчнийг тэнцвэртэйгээр ажлыг нь хийлгэхэд сөрөг хүчний үүрэг роль чухал учир салхи оруулж, цонхоо нээх шаардлагатай байна. Үүний тулд АН-ыг бүртгэж авах шаардлагатай.
-Ер нь УДШ АН-ын даргыг бүртгэснээр АН-д ямар эерэг давуу тал үүсэх вэ?
-Нэгдүгээрт, УДШ итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий АН-ын даргатай болохыг заасан УДШ-ийн 38-р тогтоолыг биелүүлж байгаа. Хоёрдугаарт, улс төрийн нам гэдэг байгууллага нийгэмд дуу хоолойгоо хүргэхийн тулд нэгдсэн зохион байгуулалт, эв нэгдэл, нягтралтай байх ёстой. Үүнийг ч нийгэм шаардаж байна. Гуравдугаарт, 200000 гишүүнтэй нам гэдэг өөрөө асар том бүтэц. Энэ хүмүүсийн итгэл, үнэмшил, найдвар, хүсэл, тэмүүлэл, зориг энэ бүхэн байх хэрэгтэй. Ингэж байж нам өөрөө оршин тогтноно. Тэгэхээр нийгмийн амьдралд улс төрийн нам маш чухал үүрэг рольтой.
-АН-ын маш олон мянган гишүүдийн итгэл найдвар хүлээж байгаа, нөгөө талд нам гэж үйл ажиллагаа явуулж байгаа бүтцийн хувьд дотоод зохион байгуулалт дээрээ хэрхэн анхаарах ёстой гэж харж байна?
-Ер нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш сайн төлөвшсөн нам. Ийм хэмжээний намыг шинээр бий болгоод ч ч юм уу явахад бараг дахиад 10-20 жил шаардлагатай тэр хэмжээний бэрхшээлүүд ч тулгарна. Монголын Ардчилсан намын хувьд бүх бүтэц, үйл ажиллагаа нь тогтчихсон, сонгомол намын хэмжээнд хүрчихсэн байгууллага.