Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн авто зам ашиглалтад ортол нэмэлт галт тэрэг аялуулахаар болжээ.
Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Улаанбаатар төмөр зам"-ын орлогч дарга, ерөнхий инженер Сергей Петрович Старцевт Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсан юм. Хүсэлтийг хүлээн авч энэ сарын 21-нээс буюу пүрэв гаригаас эхлэн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо" гэв.
Нэмэлт галт тэрэг:
- Улаанбаатар өртөөнөөс 08:50 цагт хөдөлнө
- Дархан өртөөнд 13:17 цагт хүрнэ.
- Дархан өртөөнөөс 14:07 цагт хөдөлнө.
- Улаанбаатар өртөөнд 19:00 хүрнэ.