Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Засгийн газар юуг, Монголбанк юуг хариуцах вэ гэдгийг ялгаж оруулж байгаа нь үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ялгаатай. Хууль зөвхөн энэ жилдээ хэрэгжинэ. Тариалан эрхлэлтийн хувьд 100 тэрбум, 50 орчим тэрбум төгрөгийг ногоо тарьж буй иргэдэд олгохоор болж байгаа.
Ажлын хэсэг, Эдийн засгийн байнгын хороон дээр энэ асуудал яригдсан. Цар тахлын хуулиар эм, эмнэлгийн хэрэгсэл, гол бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх талаар Засгийн газар, Монголбанканд үүрэг өгөөд ажиллаж байгаа.
Хууль батлагдсанаар гурилын үйлдвэр, мах нөөцлөгч компаниуд намар бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах эх үүсвэрийг бүрдүүлэх юм. Ингэснээр тариаланчид сэтгэл амар үйл ажиллагаа явуулах боломжтой. Бусад бараа бүтээгдэхүүнийг аль болохоор дэмжинэ.
Энэ хуулийн туйлын зорилго бол газрын тос, гол хоёр нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд тулгуурлаж тооцооллоо хийсэн" гэлээ.