Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төр засгийн байгууллагууд зардлаа хэмнэх үүднээс том оврын автомашинуудаа Улаанбаатар хот дотор унахгүй байх хэрэгтэй гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан.
Тэгвэл 2021 оны жилийн эцсийн байдлаар төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт хамрагдсан автомашины тоо 9879 байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Үүний 1767 буюу 17.9% нь жижиг тэрэг, 1364 буюу 13.8% нь том оврын, 664 буюу 6.7% нь дунд оврын автомашин байна. Том оворын автомашинаас 98 Lexus, 152 Nissan Patrol, 906 Land Cruiser автомашин байна