Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, барилгын материалд нууж загас, тахианы мах тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг "Цагаан хад" орчимд зорчиж явсан автомашиныг шалгахад барилгын материал дунд 90 хайрцаг загас, тахианы мах зэрэг мал амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байжээ.
Улсын байцаагчид бүтээгдэхүүнийг зориулалтын агуулахад буулгаж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгын зөрчилгүй, баталгаатай бүтээгдэхүүн худалдаж авахыг зөвлөе.
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар