УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Тавантолгойн цахилгаан станцын тендерийн талаар сэтгүүлчид уг салбарын сайд Н.Тавинбэхээс тодрууллаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Тавантолгойн дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг хоёр удаа сунгасан. КОВИД-19-тэй холбоотойгоор сунгах хүсэлтийг оролцогч гаднын компаниудаас ирүүлсэн. Үүнийг нь судалж үзээд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн.
Дөрөвдүгээр сарын 1-нд тендерийг нээнэ. Өнөөдрийн байдлаар зургаан оролцогч тендерийн материалыг худалдаж авсан. Үүний тав нь БНХАУ-ынх, нэг нь ОХУ-ын компани. Тендер бол том ажил тул үнэлгээний ажил нэлээд хугацаанд үргэлжлэх байх" гэв.