Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.
Тэрбээр "Дулааны цахилгаан станц дөрөв дээр ээлжийн ажилтан үзлэг шалгалт хийх үеэр тоноглолын гэмтлийг засах гэж байхдаа хүчдэлд нэрвэгдэж амь насаа алдсан үйлдвэрлэлийн осол гарсан нь үнэн. Энэ ослыг нуусан зүйл байхгүй. Үйлдвэрлэлийг судлан бүртгэдэг эрх зүйн акт Монгол Улсын хэмжээнд бий. Энэхүү стандартын дагуу уг ослыг судлан бүртгээд мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн. Мөн цагдаагийн байгууллага давхар шалгаж байгаа.
Ажилтнаас болон ажил олгогчоос хамаарсан алдаа бий. Мэргэжлийн байгууллага энэ тал дээр эцэслэсэн дүгнэлт гаргасны дараа хариуцлага тооцно" гэлээ.