НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн мэдээллийн порталд мэдээлснээр, Оросын түрэмгийллээс хойш 3.5 сая гаруй хүн Украиныг орхин дүрвэсэн байна. Олон хүн Польш болон бусад хөрш зэргэлдээ мужуудад орогнож байгаа аж.
Украин дүрвэгсдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Польшид 2, 113 554, Румынд 543308, Молдав улсад 367913, Унгарт 317 863, Словакт 253 592, Орост 252 376, Беларусь улсад 4308 хүн дүрвэжээ.
Ирсэн хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа бол 18-60 насны бүх эрчүүдийг Украинд үлдэх, байлдааны бэлэн байдалд үлдээсэн гэж эх сурвалжууд мэдэгджээ.
Дүрвэгсдийн нөгөө талд дэлхийн бусад улс оронд олон мянган хүн олон нийтийн талбай болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа Оросын элчин сайдын яамдын байранд жагсаж, халдлагыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.
ОХУ-ын сөрөг хүчнийг олон жилийн турш нухчин дарж байсныг баримтжуулсан OVD-Info мэдээлснээр Путин Украинд дайн эхлүүлснээс хойш Орос даяар 5000 гаруй жагсагчийг баривчилсан гэсэн тоо бий.
Эх сурвалж: Aljazeera