АНУ био зэвсгийн хөтөлбөрийг дэмжиж байгаа гэсэн Москвагийн мэдэгдлийг Цагаан ордны төлөөлөгч няцааж, Орос удахгүй Украинд биологийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж анхаарууллаа.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдэгдэл хийхдээ:“Кремлээс АНУ, Украинд химийн болон биологийн зэвсгийн үйл ажиллагаа явуулж байна гэсэн шууд худал мэдээг санаатайгаар тарааж байна.
БНХАУ-ын албаны хүмүүс эдгээр хуйвалдааны онолыг давтаж байгааг бид бас харсан. Оросын энэхүү худал мэдээлэл нь утгагүй зүйл төдийгүй Орос улс өөр улсын эсрэг ийм худал мэдүүлэг гаргаж байгаа анхны тохиолдол биш.
Бидний өмнө анхааруулж байсанчлан Орос улс Украин дахь өөрийн аймшигт үйлдлээ зөвтгөх гэсэндээ ийм хуурамч шалтаг гаргаж байна.
Орос улс өөрөө үйлдэж байгаа гэмт хэрэгт барууныхныг буруутгаж байсан туршлагатай. Эдгээр тактикууд нь Украины эсрэг урьдаас төлөвлөөгүй, өдөөн хатгасан, үндэслэлгүй халдлагаа зөвтгөх гэсэн Оросын илт башир арга юм. Бид Орос улс ийм төрлийн мэдэгдлийг цаашид бууруулна гэж найдаж байна" гэжээ.
Гуравдугаар сарын 6-нд Москвагийн Гадаад хэргийн яам твиттер хуудсаараа дамжуулан Оросын хүчнийхэн Киев гэмт хэргийн ул мөрийг устгаж байгааг нотлох баримтыг олсон гэж мэдэгджээ. Уг нотлох баримт нь АНУ-аас санхүүжүүлсэн гэгддэг Украин дахь цэрэг-биологийн хөтөлбөртэй нь холбоотой гэв.
Эх сурвалж: The Guardian