Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Өрөг хэлэлцүүлэг, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх агуулгын хүрээнд, “Жендэрийн тэгш оролцоог хангахад хэвлэл мэдээлэл хэрхэн нөлөөлдөг вэ” гэсэн сэдвийн дагуу хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн зочид:
- Mpress.mn сайтын редактор О.Ариунбилэг
- Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус гишүүн Д.Мөнхчимэг
- Медиа аналист Ц.Тамир
- Жендер ба хөгжил судлаач Б.Золзаяа
Эмэгтэй улс төрчдийн гадаад үзэмж, хэн нэгэнд хамаатуулах, үндсэн ажлаас бусад байдлаар шүүмжлэх, ийм байдлыг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд өнөөдөр санаатай болон санамсаргүйгээр гаргаж буй тал дээр хэлэлцүүлгийн зочид байр сууриа илэрхийлэв.
Mpress.mn сайтын редактор О.Ариунбилэг:
Санал нийлнэ, бас нийлэхгүй. Нэгэнт гаргаад ирсэн судалгааг үгүйсгэх нь хаашаа юм. Гэхдээ сошиал болон мэргэжлийн сэтгүүлзүйгээ сайн ялгадаг байх хэрэгтэй судлаачид маань.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөл Д.Мөнхчимэг:
Бид нар судалгаандаа дандаа редактортой, мэргэжлийн редакциудын бэлтгэсэн мэдээллийг оруулсан. Ёс зүйтэй чанартай сэтгүүлзүй хийгээд явахыг хичээгээд явж байгаа редакциуд байна. Гэтэл давхар бас албаар биш ч гэсэн энэ ойлголтыг үймүүлж байгаа редакциуд юуг бий болгож байгаа вэ гэхээр сэтгүүлзүйд итгэх итгэлийг арчиж хаяад байна. Олон судалгаагаар сэтгүүлзүйн нэр хүнд унаад байна гэдгийг харж болно.
Медиа аналист Ц.Тамир:
Тэгэхээр хэвлэл угаасаа тэнд байгаа гол эх сурвалжаар хэнийг татдаг вэ? Яг шийдвэр гаргах түвшний хүмүүсийг эх сурвалжаар татахгүй бол угаасаа мэдээлэл үр дүнгүй болно. Тэгэхээр нэг талаасаа буруутай, дандаа эрэгтэйчүүдийг эх сурвалжаар сонгоод байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа яг үнэндээ өөр сонголт байхгүй байгаа ч нөхцөл байдал байна.
Mpress.mn сайтын редактор О.Ариунбилэг:
Сая Ц.Тамир өөрөө нэг хэвшмэл ойлголт хэллээ. Монгол эмэгтэйчүүд үнэндээ их эрх мэдэлтэй зэрэг ярьдаг боловч миний бодлоор энэ өөрөө хэвшмэл ойлголт. Өнөөдөр үнэхээр гэр бүл дотор эмэгтэйчүүд илүү их давамгай байдаг юм бол яагаад өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарын 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзлээд байгаа юм. Энэ мэтчилэн хэвшмэл ойлголт дээрээ бид дахиад судалгаа хийх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөл Д.Мөнхчимэг:
Гэтэл бидний эх сурвалжийг харахаар 10 хүний нэг нь эмэгтэй байна гэдэг нь бид улс төрд байгаа хоёр эмэгтэй тутмын нэгийг нь огт гаргахгүй, үл тоомсорлож баллуурдаад байна гэсэн үг.