Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Өрөг хэлэлцүүлэг, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх агуулгын хүрээнд, “Жендэрийн тэгш оролцоог хангахад хэвлэл мэдээлэл хэрхэн нөлөөлдөг вэ” гэсэн сэдвийн дагуу хэлэлцлээ.
Хэлэлцүүлгээс хэсэгчлэн Жендер ба хөгжил судлаач Б.Золзаяагийн онцлох эшлэлүүдээс үзэгч уншигч танд хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн өнөөгийн нөхцөл байдал жендэрийн тэгш оролцоог хангахад хэр ээлтэй гэж дүгнэх вэ? Үүнийг ямар хүчин зүйлээр хэмжих вэ?
- Хүн ихэнх тохиолдолд харж байгаа зүйлээ төсөөлж чаддаг, харж байгаа зүйлээ хийж чаддаг. Тэгэхээр маш олон тохиолдолд бидний үзэж байгаа медиад эрэгтэй хүн ийм л ажил хийдэг, эмэгтэй хүн ийм л ажил хийдэг гэсэн уламжлалт ойлголтууд яг тэр хэвээрээ бууж байдаг. Тэгэхээр энэ нь бид хэн болох бидний хүүхэд юунд итгэх тэр болгонд нөлөөлж байдаг.
- Дөрвөн настай охиноос “Ирээдүйд чи хэн болох вэ?” гэж асуухад “Мисс болно” гэж хариулдаг шиг. Яагаад ерөнхийлөгч болж болохгүй гэж гэхэд “Ерөнхийлөгч чинь эрэгтэй хүн болдог шүү дээ” гэж байгаа юм.
- Тэгэхээр маш энгийн зүйл маань бид нар дандаа улс төрийг эрэгтэй хүнээр хардаг. Эмэгтэй хүнийг телевизээр харахдаа ихэнх тохиолдолд гэртээ байгаагаар төсөөлж байдаг.
- Энэ нь өө эмэгтэйчүүд шийдвэр гаргаж чаддаггүй гэсэн ойлголтыг бий болгож байгаа юм. Медиагийн тэр нөлөөлөл, хүний үзэж байгаа юм хүнд тэр төөрөгдлийг, уламжлалт ойлголтыг бэхжүүлээд байгаа юм.
- Тэгэхээр эмэгтэйчүүд орж ирэхгүй байгаа нь угаасаа энд дандаа л эрэгтэйчүүд байгаад байсан учраас юм. Илүү их квот, хэмжээ, тоогоор оруулж ирснээр тэд нар илүү зоригтой болж, өөртөө итгэлтэй болж, гарч ирнэ. Тэгэхээр бид тэднийг медиагаар дэмжиж өгөх нь чухал.