Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Хоёрдугаар сарын 25-наас Монгол Улс Украин дахь иргэдээ татаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хүсэлт гаргасан иргэдээ бүгдийг нь татаж авлаа. Харьковт байсан 15 оюутан энэ мөчид Польш улсын хилээр орж ирж байна. 15 минутын өмнө Украинаас гарсан гэсэн үг. Нийт 58 иргэнийг Польшийн хилээр татаж авч эх оронд нь ирүүлэх ажиллагааг ГХЯ, Польш дахь Элчин сайдын яам амжилттай зохион байгууллаа.
Польш улсын хил нэвтэрсэн нийт иргэдээс 18 нь Монгол руу ниссэн, гурав нь Монголд ирсэн. Харин 15 нь Истанбулд байгаа. Маргааш эх орондоо ирнэ.
Киев хотоос хүсэлтээ гаргасан бүх иргэд ирсэн. Нэмээд иргэд эх орондоо ирэх хүсэлтээ өгч байна. Одоогоор Киев хотоос дахиад гурван иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан бөгөөд нэг нь Киргиз улсын иргэн юм. Эдгээр иргэнийг татаж авна
Өнөөдрийн байдлаар өөр ирэх хүсэлтээ гаргасан хүн байхгүй байна. Украинд хориод иргэн үлдсэн байгаа. Холимог, өндөр настай эсвэл Монголдоо ирэхгүй гэсэн иргэд байгаа" гэж хэллээ.
" гэлээ.