Балчир xүүxэд нүxэнд унасан байсныг нь олж аван гарган авчээ
Хоёрдугаар сарын 09-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нэгэн орон сууцанд усанд орж байсан эмэгтэй тогонд цохиулж, нас барсан хэрэг гарчээ.
Тухайн өдрийн 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагын тусгай дугаарт "Угаалгын өрөөндөө эмэгтэй хүн тогонд цохиулж нас барлаа" гэх дуудлага мэдээллийн дагуу очиход тус орон сууцанд амьдардаг 21 настай Д-гийн орж байсан ваннтай усанд уртасгагч залгуур унаснаас тогонд цохиулж нас барсан байна.
Иймд иргэд та бүхэн усанд орохдоо сонор сэрэмжтэй байж, уртасгагч зэрэг цахилгаан дамжуулж буй хэрэгслээ холдуулахыг анхааруулж байна.