Эмэгтэй хүний гоо сайхныг улам тодотгож өгдөг зүйл бол яахын аргагүй нүүр будалт. Нүүр будалт өндөр төвшинд хөгжиж, хүссэн дүрдээ хэн ч хувирах боломжтой болсон. Үүнийг дагаад сүүлийн үед олон нүүр будалтын артистууд өөрийн хэв маягаараа гарч ирсэн. Тэдний нэг beauty make up-аас илүү тайц дэлгэцийн, хувиргалтын нүүр будалт хийдэг артист А.Энхбаатартай ярилцлаа. Тэрбээр долдугаар ангиасаа нүүр будалтын бичлэг үзэж, ангийнхаа охидуудыг будаж эхэлснээс хойш өдгөө 10 жил тууштай энэ салбарт зүтгэж өөрийн гэсэн салонтой болжээ.
А.Энхбаатар, "Make up артист мэргэжилтэй. Үндсэн мэргэжил маань дизайнер, стилист мэргэжилтэй. Би анх хоёр, гурван настайгаасаа баримал бариад8 зурж эхэлсэн. Аав маань гарын ур дүйтэй. Одоо үнэт чулуугаар юм хийдэг. Тийм учраас зурах хэрэгтэй, зураач бол гэдэг байсан. Би бага зэрэг залхчихсан байсан учраас юүтүбээс анх нүүр будалтын бичлэг харж байсан. Ангийнхаа охидуудыг нэг нэгээр нь суулгаад хөмсгийг нь будаад л бичлэгэн дээрээс үзсэн юмаа тархиндаа суулгачхаад будаж байгаа гэсэн үг шүү дээ. Надад энэ нь үр өгөөжтэй юм шиг санагдсан. Зурах чадвараа нүүрэн дээр ашиглах боломжтой юм байна гэж бодоод илүү сонирхож эхэлсэн.
"YOUTUBE-С БИЧЛЭГ ҮЗЭЭД АНХ АНГИЙНХАА ОХИДУУДЫН НҮҮРИЙН БУДАЖ БАЙСАН"
Анх хүлээж авч байсан жоохон дурамжхан байсан. Нүүр будалтаар хоол олж идэхгүй. Нүүр будалтаар хүн мөнгөтэй болдоггүй юм гээд л манай өвөө намайг эмч болгох гэж үзсэн гарын дүйтэй болохоор мэс заслын эмч болбол илүү карьертай болно гээд. Дизайн, фэйшн, нүүр будалт илүү хоорондоо уялдаатай байх ёстой юм байна гэж ойлгоод нэгдүгээр курсээсээ 2017 онд гэх юм уу мэргэжлийн нүүр будалтын студид суралцсан.
"ЯМАР Ч ҮЕД ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙСАН"
Анх гарч ирж байхад нэлээн шүүмжлэлтэй байсан. Эр юм уу эм юм уу гэнэ. Эрэгтэй хүн ийм юм хийж болохгүй. Биеийн хүч хөдөлмөр шаардсан ажил хийх ёстой гэсэн сэтгэгдлүүд ирж байсан. Ямар ч үед өөртөө итгэлтэй бай. Мэдэхгүй ч гэсэн мэддэг юм шиг өөртөө итгэлтэй ханд гэдэг тэр зарчимтай байхад бүх юм болчихдог юм шиг санагддаг. Би яг энийг зүрхэндээ ортол мэдэрсэн нь алдартнуудын дүр хувиргалт. Хийнэ дээ гэж явсаар байгаад миний чадвар арай хүрэхгүй байх гэж бодоод хоёр жил өнгөрсөн. Тэгээд нэг өдөр би зориглоод хийсэн чинь Жонни Депп-н дүрд хувирсан. Тэгэхэд маш үр дүнтэй байсан. Яг бодсон хугацаандаа тэр үедээ эхэлчихсэн байсан бол минийх хоёр жилийн дараах чадвартай тэнцэх байсан.
Ундармаа эгчтэй хамтраад ажиллаад үзчих юмсан гээд бараг жил гаруй бодож явсан. Тэгээд манай сургуулиас залгаад сэтгэлтэй чадвартай ямар хүн байна гээд Ундармаа эгч асуусан юм билээ. Тэгээд манай сургуулийн эрхлэгч намайг санал болгоод таван сараас хойш ажиллаад нэг сарын дундуур манай кино зураг авалт дууссан. Дараа нь кинонд дахиж ажилласан ч гэсэн хувцсаа эхлээд яаж бэлдэх ёстой вэ? Хүмүүсийн харагдах байдлаа яаж илүү дэг журамтай системтэй гаргах юм бэ гээд тиймэрхүү зүйлс дээр илүү сурч мэдэх юм зөндөө гарсан.
Дутуу юм хийж болохгүй хэр их хөлс авч байгаадаа гол нь биш надад итгээд ирж байгаа нь чухал гэж үздэг учраас илүү 100 хувь үйлчлэхийг хүсдэг.
Миний гол зорилго дэлхийн хэмжээний хүн болохыг хүсдэг. Одоо нүүр будалтын дэлхийн чиг хандлагыг Монголоос тодорхойлдог хүн байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө тэр чиг хандлагыг тодорхойлох хэмжээний хүн болохыг хүсдэг" гэлээ.