“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн өчигдөр эхэлсэн. Монголын жүдочид Их дуулгын эхний өдөр гурван медаль хүртэж, багийн дүнгээр 52 орноос дэд байрт жагсаж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү алт, 73 кг-д Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв.
Түүнчлэн Ц.Цогтбаатар Парисын их дуулгын дөрөв дэх медалиа хүртэж буй нь энэ юм. Мөн Тус тэмцээнийг Япон улс 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.