УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал, “Нэг үсэг тавьж хууль санаачилж үзээгүй Т.Доржханд гээд нөхөр байна. Энэ хүн С.Одонтуяагийн тархийг угаагаад ул боов тараавал хуульчилна ч гэх шиг хийх ажилгүй нэг гишүүнтэй боллоо.
Хэдэн жагсагч нарт мөнгө өгөөд эхлээд бид наадамгүй болсон. Бөх нь ч барилдаж чадахаа байсан. Одоо сүүлдээ цагаан саргүй болох юм байна. Ахмадаа дээдэлж хүндэлж чадахаа болих юм байна. АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэх нөхрөөс нийгмийн даатгалын сангийн мөнгийг олж ирмээр байна.
Тэр хүүд нь хэлмээр байна. Гудманд жагсаж явахаар аав дээрээ очиж жагсаал хий. Аавынхаа гэрт очиж мөнгө олж ир.
Хөгжлийн банкны асуудал яригдаж байна. Энэ нөхдүүдэд хариуцлага тооцож ахмадуудад олгох тэтгэврийг нэмэх ажил руу даруй орохгүй бол дуртай болгон нь дуугарч байдаг. Мөнгө аваад жагсаж байдаг боллоо шүү дээ” гэв.