Шүүхийн сахилгын хороогоор өнөөдөр лифтний бичлэгтэй холбоотой шүүгчдийн асуудлыг хэлэлцэж байгаа. Тодруулбал, Шүүхийн сахилгын хороо нэгдүгээр сарын 14-нд хуралдаж, сахилгын зөрчил гаргасан гурван шүүгчдийн асуудлыг хэлэлцэх байсан ч нэгдүгээр сарын 20-н хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус хорооны гадаа иргэд жагсаж, шударга шүүхийг шаардлаа.
Эргэн сануулахад, өмгөөлөгч Б.Баасанцогт зүй бус үйлдэл гаргахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар хамт байсан нь бичлэгээс нотлогдсон.
Нэхүүл, Дархан Монгол ногоон нэгдэл ТББ-аас дээрх гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг Шүүхийн сахилгын хороонд гаргаснаар уг гомдлын дагуу Шүүхийн сахилгын хороо хуралдаж байгаа.
Тиймээс иргэд өнөөдөр болж байгаа хурлыг нээлттэй, шударга явуулахыг шаардан “Сэтгүүлчдийг шүүх хуралд оруул”, “Шүүхийн шинэчлэлийг шаардаж байна”, “Хонгилын шүүгчдийг зайлуулцгаая” хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв.