Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны 3, нийт 38 удаагийн дуудлагаар гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн. Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29,6 хувиар өссөн дүнтэй байна.
Дээрх хугацаанд гал түймрээс 1 тэрбум төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 1 иргэнийг гаргаж ажилласан байна. Мөн тус хугацаанд гал түймэрт өртөж 1 иргэн нас барсныг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.