Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2,751 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Илэрсэн тохиолдлуудын 1,886 нь Улаанбаатарт, 865 нь орон нутагт бүртгэгдэв. Мөн гэрийн хяналтад 30,604 иргэн байгаа юм. Өнгөрсөн хоногт архаг хууч өвчин, КОВИД-19 хавсарсан шалтгаанаар нэг хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 7,041 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 2,080
- хүндэвтэр 4,147
- хүнд 768
- нэн хүнд 46 хүн байна.