Бодь даатгал ХК “Mining Week MinePro экспод оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 158 цэгт 158 багийн 737 эмч, эмнэлгийн ажилтан 6000 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна. Вакцины цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Мөн нийслэлийн хэмжээнд Covid-19 халдварын эсрэг хийгдэж байгаа дархлаажуулалтад өчигдрийн /2022.01.15/ байдлаар I тунд 36, II тунд 54, III тунд 1303, IV тунд 1778, нийт 3171 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 2.5 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3024 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.445 (77.0 хувь), 16-17 насны 26.989 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.


























