Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч, УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2022 оны нэгдүгээр сарын судалгааг хүргэж байна.
Иргэдэд үйл ажиллагаа нь таалагдаж байгаа улс төрчид,
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх- 31 хувь
- МУ-ын Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ-28 хувь
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга- 17 хувь
- АН-ын гишүүн Н.Алтанхуяг-15 хувь
- Л.Энх-Амгалан- 12 хувь
Үйл ажиллагаа нь таалагддаг таван улс төрчийг сонгох судалгааг хийхдээ иргэдээс нээлттэй асуудаг. Өөрөөр хэлбэл таалагддаг гурван улс төрчийн нэрийг иргэдээр нэрлүүлдэг юм.
Энэ сард иргэдэд үйл ажиллагаа нь таалагдаг болон таалагддагүй улс төрчдийн жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүллээ. Түүний хувьд таалагддаг улс төрчдийн жагсаалтад байнга дээгүүрт байсан бөгөөд энэ сард түүний үнэлгээ өмнөх сараасаа нэг функтээр буурчээ. Түүнчлэн таалагддаггүй улс төрчийн жагсаалтыг 2021 оны есдүгээр сараас тэргүүлэх болсон бөгөөд энэ сард түүний рейтинг өнгөрсөн сарынхаас 2 функтээр өссөн үзүүлэлттэй байна.
Иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчид,
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх- 23 хувь
- АН-ын дарга С.Эрдэнэ-18 хувь
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ- 16 хувь
- Хотын дарга Д.Сумъяабазар-14 хувь
- ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар-12 хувьтай байна.