Ковидын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүй төрийн албанд ажилтан нэмж, өндөр албан тушаалд томилсон байдаг. Үүнийг олон нийтийн зүгээс ковидыг далимдуулан тэгш бус байдлыг үүсгэсэн, танил талаараа өндөр албан тушаалд хүрэх шударга бус байдлыг бий болгосон гэж үзэж буй.
Бид ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй холбогдож шалгаруулалтгүй яаж агентлагийн даргаар томилогдсон, хэн томилсон болохыг асуув.
-ШӨХТГ-ын даргаар хэрхэн томилогдсон юм бэ. Шалгаруулалтгүй томилогдсон юм уу?
-ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан нөхдүүд бүгдээрээ л иймэрхүү байдлаар явж байгаа.
-Шалгаруулалтгүйгээр томилогддог гэсэн үг юм уу?
-Тэр нь үүнийг давтаад явах ёстой гэсэн үг биш. Хоёр зүйл байна. Нэгдүгээрт өрсөлдөөний тухай хууль гэж байдаг. Үүнд төрийн албыг гурван жилээр заасан байдаг юм. Хоёрдугаарт ковидын хууль байгаа. Үүгээр ганцхан би томилогдоогүй. Намайг хэн ч дарга болгохгүй шүү дээ. Зарим агентлагууд яамны харьяанд байгаа. ШӨХТГ, ОБЕГ, МХЕГ, Чөлөөт бүсүүд бүгд Шадар сайдын харьяанд байдаг.