ХӨСҮТ-ийн удирдлагууд ковидийн халдварын нөхцөл байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.
Ковидын халдварт 19-өөс дээш насныхан илүү өртдөг бол томуугаар тав хүртэлх насны хүүхэд илүү өртөж байна. Томуугаар бага насныхан, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насныхан өртөх эрсдэл илүү өндөр байдаг. Тиймээс бид бага насны хүүхдэд илүү анхаарал хандуулах шаардлагатай байгааг анхаарууллаа.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан "ХӨСҮТ-ийн 350 оронд эрчимт эмчилгээний заалттай зургаан хүн байна. ХӨСҮТ 12 эрчимт эмчилгээний ортой. Өмнөх дельта давлагааны үед орны тоог давтан өвчтөнтэй байсан.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ковидийн халдвар авсан иргэдийг хүлээн авахаар 2843 ор дэлгэсэн байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд ирж байгаа ачаалал нэмэгдэж байгаа. Бид наймдугаар сарын 26-наас хойш бүүстер тун хийгээд дөрвөн сар болсон байна. Бусад хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбоотойгоор хамгаалах эффектүүдийг судалж байна. Бүрэн тун 72 хувь хүртэл бүүстэр тун хийвэл үр дүнтэй байна гэсэн судалгаанууд байна.
Өчигдрийн мэдээллээр АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас 12-15 насныханд бүүстер тун болгон хийж болно гэдэг зөвшөөрөл мэдэгдлийг гаргасан. Манай улсын хувьд 917 мянган хүн бүүстер тунд хамрагдсан.
Зөөвөрлөгдөн ирсэн 199 тохиолдлыг хувилбарын тандалтаар шинжилж байгаа. Бид PCR болон хэд хэдэн аргаар хувилбарын тандалт хийдэг. Түүнчлэн Япон, БНСУ руу шинжилгээгээ баталгаажуулах гээд олон шат дамжлагаар явуулдаг.
Ковидтой зэрэгцээд томуу, томуу төст өвчний халдвар ихэсч байна. Томуу томуу төст өвчин бага насны хүүхдүүдийг их эрсдэлд оруулдаг. Үүнтэй уялдуулаад ор, эм, хэрэгслийн нөөцийг ЭМЯ-наас гаргаад явж байна. Иймд иргэд төлөвлөгөөт аяллын эрсдэл тооцох, зай барих, амны хаалтаа зүүх, онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна" гэв.