Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Удахгүй 2022 оны төсвийн жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан 2022 оны төсвийг чанаржуулах тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоол найман хэсгээс бүрдэж байгаа.
- Орлогын чиглэлээрх уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх
- Төрийн өмчит компаниудийн ашигтай ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх
- Хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зэрэг нарийвчлан чиглэлүүдийг тусгасан.
Эдгээр агуулгууд дотод сүүлийн үед олон нийтйин дунд төөрөгдөл үүсгэж буй нэг асуудал бий. Тэр нь нийслэл болон орон нутагт буй төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг багасгах гэсэн үйл ойлголцол үүссэн. Энэ асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг цалин, урамшуулал, тэтгэмжтэй холбоотой тухайлбал 36 сард нэг удаа олгогддог тэтгэмж бүх албан хаагчдын тоогоор жил бүр тусгагддаг хэвээр байна. Үүнд ямар ч өөрчлөлт орохгүй.
Ирэх онд 10 их наядын хөтөлбөрийн хүрээн дэх ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг 1 их наяд төгрөгөөр үргэлжлүүлэх шийдвэр гарлаа.
Цар тахлын буюу ковидын хуулийн хэрэгжих хугацааг зургаан сараар сунгахыг МАН-ын бүлэг дэмжсэн. Ингэхдээ хэрэгжих хугацааг л сунгаж байгаа болохоос заалтуудыг нь хөндөхгүй. Харин нэг заалт нэмэгдэж байна. Өмнө нь төсвийн ерөнхийлөн захирагч нарыг шаардлагатай тохиолдолд урсгал зардалд зохицуулалт хийж болно гэж заасан байсан. Одоо заавал УИХ-аар оруулж шийдвэрлүүлэх заалттайгаар тус хуулийг сунгана.
Харин ипотекийн зээлтэй холбоотой хэсэг нь хэвээр. Өөрөөр хэлбэл зээл төлөлтийг зургаан сараар хойшлуулж байгаа” гэлээ.