Нийслэлийн хэмжээнд өрнөж буй “Шар дарцаг” аяны хүрээнд өнөөдөр /2021.11.25/ Ерөнхий боловсролын 67-р сургууль дээр эцэг, эхчүүд, багш, сурагчдын дунд хүүхдийг зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, “Шар дарцаг” ашиглахыг таниулан, сурталчлах өдөрлөг боллоо.
Тус арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Хууль эрх зүйн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв, Боловсролын хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн удирдлага, албан хаагчид, Ерөнхий боловсролын 76-р сургууль, Сүү ХК -тай хамтран зохион байгуулав.
Өдөрлөгийн үеэр замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн ослын хохирогч болох эрсдэлийг бууруулах, Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа шар дарцгийг хэрхэн ашиглах талаарх зөвлөгөө, мэдээллийг эцэг эхийн төлөөлөл, багш, сурагчдад дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Буян-Өлзий өглөө.
“Шар дарцаг” аян нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Аяны талаарх мэдээлэл, замын хөдөлгөөний дүрэм, соёлын мэдээллэн сурталчлах өдөрлөгийг Өнөр, Толгойт, Төвийн бүсэд үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна.