Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар баг “Шар бүрд” гэдэг газарт 12.05-ны өдрийн 19:23 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Тус газар хөдлөлтийн мэдээллийг оройн 19:31 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулга мэдээлэл авахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай хэллээ.