Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 107, түр 15 цэгт 122 багийн 425 эмч, ажилтан ажиллаж, 5048 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд цар тахлын эсрэг вакцины эхний тунд 62, хоёр дахь тунд 110, нэмэлт сэргээх тунд 3802, нийт 3977 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.8 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 30.7 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2969 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.959 (76.5 хувь), 16-17 насны 26.724 (78.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.