Төв аймгийн тариаланчид сүүлийн 35 жилд аваагүй арвин ургац авч “Ургацын баяр”-аа тэмдэглэлээ. Тэд энэ жил 162.1 мянган га талбайд тариалалт хийгээд 435 мянган тонн ургац хураан авчээ.
Эрдэнэсант сумын Засаг дарга Т.Мөнхзориг
Эрдэнэсант сум 23 мянган га эргэлтийн талбайтай. Үүнээс энэ жил 18 аж ахуй иргэн, 14 мянган га-д үр тариа тарьж, нийтдээ 27 мянган тонн буудай хураан авч, аймагтаа үр тариагаараа тэргүүллээ. Газар тариалангийн үйлдвэрлэл гэдэг бол өөрөө Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнийг Эрдэнэсанчууд бид хамтдаа бодлого үйл ажиллагаа нэг байж ирсэн. Сүүлийн дөрвөн жил манай Эрдэнэсант сумын газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой хөгжиж байгаагаараа онцлогтой.
Баянчандмань сумын залуу тариаланч Ц.Алтангэрэл
Би 14 настайгаасаа эхлээд газар тариалан эрхэлж байна. Нийт 21-22 жил газар тариалан эрхэллээ. Бид шинээр бүтээгдэхүүн гаргах ёстой. Уламжлалт аргыг халж, цаашдаа газар тариалангаар хүний хэрэгцээний экологийн цэвэр бүтээгдэхүүн хөрснөөсөө л гарч ирж байгаа. Хөрсийг л сайн боловсруулж чадах юм бол бид цэвэр бүтээгдэхүүн идэж чадна гэсэн үг. Бид хөрсөндөө ямар ч өөрсдийнх нь байгалийн химийн элементийг нь өгч чадахгүй. Голдуу хор, бордоогоор зохицуулалт хийгээд байгаа юм. Ер нь цаашдаа хөрсний ялзмагийг үүсгээд бордоо, уриншийг сайн хийснээр төмс, хүнсний ногоо сайжирч байна гэсэн үг. Одоо бид голдуу тооны ардаас хөөгөөд байгаа болохоос биш яг чанар дээрээ хэзээ ч анхаарахгүй яваад байна. Монгол Улс арвайн буудайг улсаас нь авчихдаг. Дээрээс нь мөнгө өгчихдөг. Бензин тос, шатахууныг зээлээр ч юм уу урьдчилаад өгчихдөг. Тэгэхэд газар тариалан эрхэлж байгаа төмс, хүнсний ногоо эрхэлж байгаа ногоочдод тусламж дэмжлэг юу ч байхгүй. Үүнийг Засгийн газар ч юм уу одоо манай аймгаас сонгогдсон хоёр гишүүн ажлын хэсэгт нь орчихсон төсөл дээр ногоочдыг сайн дэмжих бодлого хэрэгжих гэж байгаад их талархалтай байна. Баянчандмань сум чинь 4000 гаран ард иргэдтэй. Түүнээс өрхийн тариалалт эрхэлдэг айлууд 30-40 хувь нь. Хүлэмжийн аж ахуйг тодорхой хэмжээнд өөрсдийн газар, хүлэмжийнхээ нөөц бололцоондоо тааруулаад л ер нь нарийн ногоо руу нэлээд түлхүү ажилладаг.
Манайх одоо газар тариалан эрхлэхдээ сортыг гурван жил болгон сэлгэж сольдог. Голланд, Франц улсаас сортын үрийнхээ нийлүүлэлтийг авдаг.