УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр МАН-ын бүлгийн дарга Д.Тотгохсүрэн танилцууллаа.
Тэрээр "Жолоочийн хариуцлагын тухай даатгалын хууль УИХ дээр өргөн баригдсан. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын гишүүд өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцэх явцад гишүүд нэлээд хэмжээгээр талцсан байсан тэ бүхэн мэдэж байгаа. байсан. Тийм учраас энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзэж, УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авсан. Тийм учраас бүлгийн хурлаар хэлэлцсэн.
Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол хоёр чиглэлээс бүрдэж байгаа гэж бид нар ойлгож байгаа. Нэг нь жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал байгаа. Хоёр дахь нь, жолоочийн хариуцлагын даатгалын сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой ийм хоёр асуудал байгаа юм.
Энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд гишүүдийн олонх нь энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэж шийдвэр гаргасан. Дэмжихгүй байгаагийн үндсэн шалтгаан нь нэгэнт энэ хууль хэрэгжээд 10 арав гаруй жил болжээ. Тодорхой хэмжээнд энэ хууль хэрэгжээд нийгэмд үр дүнгээ өгч байна. Тийм учраас хувийн хэвшлийн явж байгаа энэ ажлыг одоо төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй юм гэж. МАН-ын бүлэг үзсэн учраас энэ хуулийн төслийг дэмжихгүй гэсэн ийм шийдэл гаргасан.