Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Ардчилсан намын Онц Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Ардчилсан намын ҮБХ хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсаннямын Гантөмөрийг томиллоо.
Ардчилсан намын Онц Их хуралд 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэллээ. Тэд үндсэн хоёр санал гаргав. Үүнд,
- Нэгд Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж цэг тавих
- Хоёрт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа.
Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж төлөөлөгчдийн саналаар тогтоолын төсөл дэмжигдэв. Ийнхүү Чингис хааны мэндэлсэн өдөр зохион байгуулсан Ардчилсан намын Онц Их хурал маш үр дүнтэй боллоо хэмээн дүгнэв.