УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 2002 онд УИХ-аас Хоршооны хууль гэж баталж байсан. Тухайн үед хувиараа үйл ажиллагаагаа явуулдаг хоршоодыг хөгжүүлэх, иргэдийн бизнесийг идэвхжүүлэх зорилго санааг агуулж байв. 2006 онд хадгаламж зээлийн хоршоо гарч, 30 гаруй мянган иргэнд 120 орчим тэрбум төгрөгийн хохирол учирч байсан. Тухайн үед хохирлыг барагдуулах чиглэлээр төр нэг удаагийн хууль гаргаж 50 хувийг нь барагдуулж байсан. Хоршооны хуулийг батлахдаа пирамид тогтолцооны луйвар хийх боломжийг хангалттай хааж өгөөгүй гэм буруугаа тэгж хуваалцсан байдаг.
15 жилийн дараа койнтой холбоотой шинэ нөхцөл байдал яригдаж байна. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны өгсөн мэдээллээс харахад хадгаламж зээлийн хоршооны хохирогчдоос 10 дахин их хүн, 10 дахин хөрөнгө эргэлдэж байна. Энэ дэлбэрвэл цөмийн бөмбөг болох нь тодорхой дүр зураг ажиглагдаж байна. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа ард иргэддээ анхааруулж байгаа. Энэ чиглэлийн хууль эрх зүйн очин зохицуулалтгүй байгаа. Эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ шүү, араа өөрөө даана шүү. Төр зөвшөөрөл олгоогүй, бүртгэл олгоогүй шүү. Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг гэдгийг хэлмээр байна" гэв.