Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр нэртэйгээр тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээрээ амардаг. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой арваннэгдүгээр сарын 5-нд тохиож байгаа юм.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан жил бүр улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан зохион байгуулдаг. Энэ жилийн барилдааныг арванэгдүгээр сарын 5-ны 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ.