МЭК судалгааны компаниас 2021 оны аравдугаар сарын 14-17-нд санамсаргүй түүврийн аргаар Улаанбааатар хотод оршин суух сонгуулийн насны 1008 иргэнээс судалгаа авсан байна. УИХ-д буюу 2020-2024 оны парламентад нийтдээ 13 эмэгтэй гишүүн байгаа ба тэдний үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж дүгнэж байгааг судалжээ. Энэ талаар МЭК судалгааны компанийн захирал, судлаач Л.Золбаатараас тодрууллаа.
-Судалгаанд орсон иргэд 13 эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааг дүгнэхийн зэрэгцээ, нэр, царайг нь хараад таньж байна уу?
-Бид УИХ-ын гишүүний нэрийг хэлээд энэхүү улс төрчийн үйл ажиллагааг та 1-10 хүртэлх үнэлнэ үү гэхэд хамгийн их нь П.Анужин гишүүг 89 хувьтайгаар, хамгийн бага нь 66 хувьтайгаар А.Адьяасүрэн гишүүнийг үнэлсэн.Нөгөө талаас нь харахад монголчуудын 3/1 нь А.Адьяасүрэн гишүүнийг ямарваа нэгэн байдлаар үнэлж мэдэхгүй гэж байгаа нь танигдаагүй, үйл ажиллагаа, юу хийж байгаа талаар нь иргэд ямарваа нэгэн байр суурь байхгүй байна гэсэн үг. Ард түмнээс сонгогдсон парламентад суугаа УИХ-ын гишүүд юу хийж байгаа, ямар байр суурьтай байгаа, ямар асуудал дээр ямар өнцгөөс шийдвэр гаргаж байгаагаа олон нийтэд ил тод хүргэх нь үүрэг нь байгаа. Судалгааны дүнгээс харахад парламентын эмэгтэй гишүүдийн нийт үнэлгээ 10-аас 3.6. Үүнээс дээш давж гарсан ганц нь УИХ-ын С.Одонтуяа байна.
УИХ-ын 13 эмэгтэй гишүүнд улс төрийн манлайлал дутаж байна. Үүнд ямарваа нэгэн барьж авсан, өөрийн гэж босгосон шийдэл байхгүй, улс төрийн идэвхгүй байна.
-Хамгийн бага үнэлгээтэй байгаа гишүүдийг нэрлэвэл?
-УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор хоёр сая Х.Ганхуягийн гишүүний өргөн барьсан хуулиас болоод тодорхой хэмжээгээр доошоо унасан байх. Гэхдээ 10 оноосоо бүгдээрээ 3 оноо авч байна гэдэг чинь бүгдээрээ л "F" авч байна гэсэн үг.
Судалгааны үр дүнг та бүхэнд танилцуулья.