Хятад улс сүүлийн хэдэн долоо хоногт Тайваньд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж, хүч чадлаа харуулан арлын ойролцоо олон арван байлдааны онгоц нисгэсэн нь бүс нутгийг бүхэлд нь аюулд оруулсан юм. Энэ асуудалд иргэдийн сэтгэл санаа харьцангуй тайван байна.
80 настай эмээ Хуанг, Чанг найз нөхөдтэйгээ хамт хөнгөн зууш, цайны талаар болон дасгал хийх эсэхээ ярилцан дайн бол тэдний санаа зовдог зүйл биш гэж тэд хэлэв. Хуанг хэлэхдээ "Бид үүнд огт санаа зовдоггүй. Аюул занал үргэлж байсаар ирсэн. Санаа зовох зүйл байхгүй. Хэрэв ийм зүйл болох байсан бол энэ нь аль эрт тохиолдох байсан" гэж хэлжээ. Тэдний тайвширсан хандлага нь сүүлийн 70 гаруй жилийн өмнө иргэний дайн дууссанаас хойш эх газрын Хятад, Тайванийн удирдагчдын хэлсэн үгсээс хамааралгүй гэдгийг ч тэд онцоллоо.
10-р сард л гэхэд Бээжин Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд (ADIZ) 150 гаруй байлдааны нисэх онгоц илгээжээ. Энэ нь урд өмнө үзэгдэж байгаагүй явдал юм. Тайпей радио анхааруулга өгч нисэх онгоцны эсрэг пуужингийн систем зэргийг ажилуулах болно гэдгээ мэдэгдсэн. 10 -р сарын 9 -нд БНХАУ -ын дарга Си Зиньпин Хятад, Тайванийг өөртөө "нэгтгэх" нь гарцаагүй гэж мэдэгдсэн билээ. "Бид бүгд хятад хүмүүс" Тайвань, АНУ-ын албаны хүмүүс Бээжинг ирэх зургаан жилийн дотор арал руу довтолж магадгүй гэж олон нийтэд мэдээлжээ.
Гэхдээ Тайпей хотын гудамжинд энэ долоо хоногт хүмүүсийн сэтгэл санаа тайван байна. Бээжингийн хүчээр "нэгдэх" заналхийлэлд бага зэрэг санаа зовж байгаагаа цөөн хэдэн хүн хэлж байсан бол дийлэнх хүмүүс Хятадын засгийн газар үүнийг үргэлжлүүлэхгүй гэж итгэж байгаа гэж олон нийтийн хэрэгслүүдэд хэлжээ. "Миний бодлоор эх газрын Хятад, Тайвань хоёр үргэлж энх тайвнаар зэрэгцэн оршиж ирсэн. Эх газрын Хятадад Тайванчууд байдаг, Тайваньд эх газрын хүмүүс байдаг. Бид бүгд хятад хүмүүс" гэж Тайпей хотын захын наймаачин 38 настай Вики Цай хэлэв.
Тайванийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн хүчний Тайванийн ADIZ руу хийсэн дайралт нь 5 -р сараас хойш бараг 400 шахам давтамжтай байгаа боловч Тайванийн хэвлэлүүдэд тоог бууруулж хэлж байгаа гэжээ. "Сэтгэлзүйн тулаан" Тайванийн TVBS News сувгаар сурвалжлагч Лю Тинг-тин хэлэхдээ "Энэ бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж байгаа ч энэ нь өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй байгаа. Хүмүүс хоол хүнснийхээ талаар илүү их санаа зовдог" гэж хэлэв. Лю Хятадын цэргийн дарамт шахалт нь "Сэтгэлзүйн тулаан" юм гэж тодорхойлжээ. Тэрбээр хэлэхдээ, Хятад улс Тайванийн ард түмэнд айдас төрүүлэхийг зорьж байгаа бололтой. Энэ сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Тайванийг тойрсон цэргийн үйл ажиллагаагаа зогсоохыг Хятадаас шаардаж, АНУ -ын зүгээс энэ арлын өмнө хүлээсэн үүрэг бий гэдгээ хэлэв.
Хятадууд довтолсон тохиолдолд АНУ Тайваньд туслах болно гэдэгт тэд итгэж байна уу гэсэн асуултад CNN-д ярилцлага өгсөн Тайванчууд санал хуваагдсан байна. Ургамлын гаралтай цайны дэлгүүрийн эзэн, 34 настай Лису Су хэлэхдээ "Тайванийн "стратегийн байр суурь" нь АНУ -ыг арлыг хамгаалахад туслах ёстой" гэжээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/10/14/asia/taiwan-china-taipei-people-intl-hnk/index.html