УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт дуусахад хоёр цаг үлдлээ. Өнөөдөр өглөө 07.00 цагт УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт, 28 дугаар тойрог буюу СХД-т нөхөн сонгуулийн санал хураалт эхэлсэн. Тэгвэл 18:20 цагийн байдлаар СХД-ийн 28-р тойрогт 28.02 хувь буюу 31,933 иргэн, Хэнтий аймгийн 18-р тойрогт 24.40 буюу 12,382 иргэн саналаа өгчээ.
Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд сонгуулийн ирцийн ээлжит мэдээллийг 21.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэх юм. Иргэд, сонгогчид та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.