Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон билээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбарын Гангабаатар нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх эрдэмтдийн ажлын дэд хэсэгт орж ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байгаатай нь холбогдуулан УИХ-ын гишүүд Д.Гангабаатараас асуулт асуун Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Байнгын хорооны дэмжсэн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлана.