Гэрийн тэжээвэр амьтан тэжээхээр шийдсэн бол юун дээр анхаарах ёстой вэ? Энэ талаар "Азтай савар" амьтанд хайртай залуус ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Ц.Болормаагаас дараах зөвлөмжийг хүргэж байна.
Орон сууцанд амьтан тэжээх гэж байгаа бол тухайн амьтантайгаа 10-15 жил хамт амьдрах боломжтой юу? Дээрээс нь миний амьдралын хэв маяг энэ амьтныг тэжээхэд дасан зохицох уу, боломжтой юу гэдгийг хамгийн түрүүнд харах ёстой.
Үүний дараа санхүүгийн асуудал гэж бий. Амьтан тэжээнэ гэдэг санхүүгийн асуудал үүсгэдэг. Түүн дээрээ би чадвартай байх ёстой юу гэдэг дээрээ анхаарах ёстой. Нохой, муур надад яг таарах уу, ямар үүлдрийн нохой билээ, ямар арчилгаа шаардлагатай байдаг вэ, ямар сургалт хэрэгтэй байдаг гээд тэр бүгд дээр нь анхаарч байгаад маш сайн төлөвлөж байж амьтан тэжээх хэрэгтэй.
Гэр хороололд нохой авч тэжээж байгаа хүмүүс болж өгвөл гүйдэг уяатай байх ёстой. Байнгын тогтмол устай байвал тэгээд тодорхой цагт өгдөг хоолнуудыг өгөхөд гэр хороололд нохой тэжээхэд хүндрэлтэй байдаггүй. Хамгийн хэцүү нь орон сууцанд амьтан тэжээхэд гол асуудал үүсдэг. Жишээ нь нохойг бага настай байхад нь өдөрт 7-8 удаа гаргаж байж гадаа хүндэрч, бие засаж сурдаг. Харин муур элсэн дээрээ хүндэрч, бие засдаг учраас тогтмол гадаа гарна гэсэн ойлголт байдаггүй. Гэхдээ муур өдөр нь унтчихаад орой нь их хөдөлгөөнтэй болж гүйдэг. Тийм учраас хооллолт болон унтах цагийг нь зохицуулах хэрэгтэй.
Үржлээс шалтгаалж золбин нохой үүсэж байна гэх нь бий. Тийм учраас бид спэй заслагыг аль болох амьтан авсан бол үржүүлэгч биш гэр бүлийн нэг гишүүн гэж үзэж байвал зургаан сар хүрэхэд нь үржлийг нь хаалгах мэс ажилбаруудыг хийлгэх шаардлагатай.
Туулга өгөөгүйн улмаас Монгол улсад хамгийн их хүч аваад байгаа хүний бэтэг өвчин гэж байгаа. Үүнээс урьдчилан сэргийлж гэр бүлийнхнийгээ хамгаалъя гэж бодож байвал 45 хоногтойгоос нь эхлээд туулга өгөөд, улирал бүр туулгыг нь өгч байх хэрэгтэй. Би гэрээр тэжээхдээ том биетэй нохой авах уу, дундаж нохой авах уу, жижигхэн нохой авах уу? Дараагийнх нь тухайн амьтан хэр их хөдөлгөөнтэй вэ, энергийг нь зарцуулж чадах хэмжээнд байж чадах уу гэдэг дээрээ анхаарах хэрэгтэй.
Муур авч тэжээхдээ энэ муур ямар зан араншинтай амьтан бэ гэдгийг маш сайн судалж байгаад авах хэрэгтэй. Амьтан тэжээнэ гэдэг бол нэг талаараа бага насны хүүхдүүд их энэрэнгүй зөөлөн уяхан болдог. Энэ нь хүмүүжилд сайнаар нөлөөлдөг. Тухайн амьтантайгаа тоглох нь хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэг боломж нь болдог.