“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзаж байна.
"Токио-2020" олимпын наадмаас:
- жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Саиед Моллай мөнгөн медаль,
- жүдо бөхийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль,
- жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль,
- чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Болортуяа хүрэл медаль,
- паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль тус тус хүртсэн билээ.
Засгийн газраас тамирчин дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай тогтоолын дагуу
- Паралимпоос алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 120 сая төгрөг болон гурван өрөө байрны батламж,
- Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллайд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,
- Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж,
- Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар 30 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж тус тус гардууллаа.
Түүнчлэн,
- Токио 2020 наадмын боксын төрөлд V байр эзэлсэн боксын тамирчин Э.Цэндбаатарт батламж, 20 сая төгрөг
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулагыг 60 сая төгрөгөөр тус тус шагналаа.