Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
“Өнөөдөр эрх баригч нар ард иргэдийн амьдралыг уруудуулж байна. Ковиддоор хулгай хийж байна. Шатахууны хомсдолт оруулж байна. Энэ улс эх орныг доройтуулж дуусаж байна. “Одоо боллоо” уриатайгаар аравдугаар сарын 1-ний өдөр иргэд та бүхнийг Сүхбаатарын талбай дээр цугларч өөрсдийнхөө болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг эрх баригч нарт мэдрүүлэх хэрэгтэй болоод байна. Эрх баригч нар өнөөдөр амьдрал сайхан байна. Засгийн газар сайн ажиллаж байна гэдэг PR сошиалаар ажил хийж байна. Үнэхээр “Одоо боллоо” гэдэг цуглаанд манай монголын ард түмэн бүгдээрээ ирж нэгдэхийг уриалж байна. Баярлалаа”