Оросын парламентын доод танхим болох Төрийн думын 450 гишүүнийг сонгох сонгууль гурав дахь өдрөө үргэлжилж байна. ОХУ-ын газар нутаг дахь цагийн 11 бүсчлэлийн дагуу санал авах байрууд өөр өөр цагт нээн, цахим болон биечилсэн хэлбэрээр санал авч буй юм. Сонгуулийн урьдчилсан таамгаар нэгдсэн Оросын нам ялалт байгуулахад ойрхон байгаа тухай албан бус мэдээллүүд гарсаар байна. Харин тухайн улсын зарим мужуудад шударга бус сонгууль явагдаж байгааг шүүмжилсэн хэд хэдэн жагсаал болжээ.
Сонгуульд Кремлийг шүүмжлэгч болон сөрөг хүчний олон хүнийг нэр дэвшихийг хориглосон юм. Тэдний дотор Александр Навальний болон түүний ойрын хүмүүс багтаж байна. Санал хураалтын хоёр дахь өдөр ирц 31.5 хувьд хүрснийг ОХУ-ын сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. Түүнчлэн цахимаар санал өгөх хүмүүсийн ирц хангалттай хэмжээнд хүрчээ. Оросын сонгуульд камераар бичлэг хийхийг хориглосон боловч санал өгч буйгаа бичсэн бичлэг цахим ертөнцөд таржээ. Түүнчлэн сонгуулийн үеэр гадаадаас гурван удаа цахим халдлага хийх оролдлого илэрсэн талаар албаныхан мэдээллээ.