Төрөлхийн хараагүй төрсөн ч болор суулгасны үр дүнд харааны 90 хувийн алдагдалтай амьдарч буй сурагч Б.Оргил манай сайтад хандаж ард түмнээсээ тусламж хүслээ. Тэрбээр энэ сарын 21-нд Герман руу явж, гүйлтийн тэмцээнд орох урилгатай юм. Гэвч зардал нь 7-8 сая төгрөг болжээ. Ингээд өөрөө ажиллаж 2 сая 300 мянган төгрөг цуглуулан үлдсэн зардлын мөнгөө ард түмнээсээ хүсч байна.
Тэрбээр, Би 116 дугаар сургуулийн 12а ангид сурдаг. 2019 оноос “Archilles Mongolia” олон улсын байгууллагын талаар судалж 2020 оны 08 сард элсэн орж байсан юм.
Миний хувьд New York-ын цахим марафонд гүйгээд Монгол тамирчдаасаа дөрөвдүгээр байранд орсон. Гүйхийн тулд өөрийгөө ялан дийлэх шаардлагатай байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гээд заавал гэртээ сууж, нийгмээс тусгаарлагдах шаардлагагүй. Би нийгэмших ёстой. Ингэснээр намайг хүмүүс илүү их ойлгодог болно шүү дээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энгийн шигшээ багийн тамирчдаас илүү зориг тэвчээр гаргаж удаан хугацаанд бэлтгэл хийдэг. Германд болох гэж буй тэмцээнд орохын тулд надад 7-8 сая төгрөг шаардлагатай байгаа. Миний хувьд группд байдаг 90 хувийн харааны алдагдалтай гээд хойш суугаагүй. Өөрөө чадах хэмжээгээрээ авто угаалгын газар ажиллаад 2 сая 3 зуун мянган төгрөг босгосон байгаа. Энэ дээр маань хандив дэм болооч ээ гээд Монголын ард түмнээсээ хүсч байна.
Тэмцээний тухайд медаль авна гэж бодож байгаа. Учир нь бэлтгэлээ маш сайн хангасан. Гэхдээ энэ чухал биш. Би нодyин 4 цаг 10 минут гүйсэн. Харин энэ жил 3 цаг 55 минут гүйгээд ирэхэд жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шим гарна гэсэн үг. Ямар ч байсан надад итгэж байгаа хүмүүсийн итгэлийг нь алдахгүй байхыг хичээнэ.
ХАНДИВИЫН ДАНС: ХААН БАНК 5704252840 5090693490 Б.ОРГИЛ
УТАСНЫ ДУГААР: 95559160 85909393