УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдээлэл хийж байна. Тэрбээр "Сүүлийн үед болж байгаа үйл явдлуудын талаар сэтгэгдлээ хуваалцах гэж өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм.
Намайг УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэх ташаа мэдээлэл цахим ертөнцөд тархаж байна. Энэ мэдээллийг албан ёсоор үгүйсгэж нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Түүнчлэн сүүлийн үед Ардчилсан Нам дотроо хагаралдаж хэрүүлтэй байна. Хэрүүлтэй айлд хүн тогтохын аргагүй байдаг. Хэрүүлтэй айлаас ямар шийдвэр гардаг билээ. Хэрүүлээ шийдэж чадахгүй байж улс орныг төвхнүүлэх бодлого гаргахад хэцүү. Иймээс миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учир өнөөдөр С.Жавхлан АН-аас гарах болсноо ийнхүү мэдэгдэж байна. Би одоо АН-ын удирдлагуудад намын батлахаа гардуулж өгнө.
Миний явж байгаа зам, зарчим хэзээ ч хазайхгүй. Хамаг Монгол гэдэг чинь хамгийн том улс төр. Би үүн дотроо явж л байна.
Миний бие “Хамаг Монгол” төслийг 2012 оноос эхлүүлсэн. Би соёлын биет өвийг хамгаалах, мартагдсан зүйлийг сэргээн хойч үедээ өвлүүлэхийн төлөө явдаг.
Би аймгуудын тухай дуунууд хийж байгаа. Удахгүй 30 дуутай цомог, нэвтрүүлгүүдээ хүргэнэ. Уран бүтээлийн ажил ид өрнөж байна" гэлээ.