Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Ардын намын Удирдах зөвлөл нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахаар өчигдөр хуралдлаа. Удирдах зөвлөлөөс Хэнтийн тойрогт аймгийн засаг дарга Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг өрсөлдүүлэх санал оруулсаныг дэмжжээ. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танхимаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлсэн ч тэрээр нэрээ татжээ. Ингээд бага хурлын гишүүдийн 97.8 хувийн саналаар Ц.Идэрбатыг , 95 хувийн саналаар Э.Батшугарыг тус тус дэмжиж, нөхөн сонгуулийн нэр дэвшигчдээр баталсан байна. Нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулснаар МАН-ын Бага хурал өндөрлөжээ.