Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Зуны Паралимпын XVI их наадамд өнөөдөр Монгол Улсын баг тамирчдын тэмцээн хөнгөн атлетикийн төрлөөр үргэлжилнэ. Олон Улсын хэмжээний мастер П.Энхманлай, Д.Саруултөгс нар 1964 оны Токиогийн олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн буурин дээр баригдсан Японы Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хурд, хүчээ сорино.
Тодруулбал, зээрэнцэг шидэлтийн тамирчин Д.Саруултөгс болон Т53 ангиллын 100 метрийн уралдаанд П.Энхманлай нар оролцоно.
Цэнгэлдэхэд хөнгөн атлетикийн тэмцээн үргэлжилж байна.